Өмнөд Монголын Их Хуралдайн сүлдийн загвар бүтээцгээе!
Мэдэгдэл
Өмнөд Монголын Их Хуралдайн бэлтгэл зөвлөлийн хоёр жил шахмын чармайлгын дүнд бэлтгэл ажил ч нэлээн төлөвшсөн байна. Одоо бид Өмнөд Монголын Их Хуралдайн сүлдийн загварын эхийг илээр цуглуулан шалгаруулах гэж байна. Зурж төлөвлөхдөө авьяас сонирхолтой нөхөд байвал идэвхийлэн оролцож эх нооргоо манууст ирүүлэхийг хүсэж байна.
Сүлдийн нэр: “Өмнөд Монголын Их Хуралдайн сүлд”
Багтаах агуулга:
Монголын түүх соёлд улбаалсан,
Өмнөд Монголын иргэдийн хувь заяа, өөрсдийн улс төр, аж ахуй, соёл шашин суртахуун зэрэг эрх ашгаа өөртөө эзэн мэдэхүйг тусгасан,
уламжлалт өв соёлынхоо сууринд эрх чөлөө, ардчилал, хуулиуд, хүний эрх зэрэг одоо үеийн нийтлэг үнэ цэнэт зүйлсийг хөгжүүлэхийг харуулсан,
өмнөд монголчуудын нэгдмэл цогц байгуулах үүрэг зорилт, ирээдүйд бүх монгол туургатантайгаа эвсэн нийлсэн том цогц болохыг илтгэсэн зэрэг…
Сүлдийн өнгө будаг, зураг дүрсийн хэв маягийг төлөвлөгч өөрсдөө чөлөөтэй байлгах.
Илгээх хугацаа:
Мэдэгдлийг нийтэлсэн өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болтол илгээнэ.
8 дугаар сарын 21-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр болтол уран гойд зурж төлөвлөсөн сүлдийн загварыг сүлжээнд илээр нийтэлж (зурж төлөвлөгчийн нэр ус нууц байхыг батална), олон нийтийн санал асуулга (сүлжээгээр) хийнэ.
9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж сонгогдсон сүлдийн загварыг хэрэглэж ашиглана.
Бас нэгэн зүйл гэвэл, хэрэв өмнөд монголчууд бид өөрийн гэсэн паспорттой болоход хүрвэл түүний гадар нүүр хавтасыг ямархан байх тухайд зурж төлөвлөж үзэхийг хүсч байна.
Өмнөд Монголын Их Хуралдайн бэлтгэл зөвлөл
Харилцах хаяг: omnootmongolkhuraldai@gmail.com
2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
Дагалдуулал:
Өмнөд Монголын Их Хуралдай хэмээгч
Монголчууд өөрсдийн тулгуур төрөө алдсанаас наашхи хэдэн зуун жилийн турш олон газар нутагт хуваагдан амьдрах болжээ.
Чин улс мөхсөний дараа ч гэсэн олон талын хүчир шалтгаанаас болж, бидний өмнөд монголчууд ерөөс өөрийн улс төрийн эзэн эрхээ олж чадсангүй билээ. Хэрэв одоогийн энэхүү байдал хэвийн маягаараа үргэлжилвэл, Өмнөд Монголын минь газар нутаг харь хүмүүст булаагдаж, үр хүүхэд минь үг хэл, үсэг бичгээ алдаж, үүх түүхээ мартан, алтан нутаг минь тачиртан хувхайрч, ард түмний амьдрал уруудан доройтож байгаа нь та бидний нүдэнд харагдаж байна. Үүний улмаас үндэстний минь ирээдүй үхэл мөхөлд нүүрлэх нь дамжиггүй болно. Иймэрхүү хар аюултай нүүрлэж байгаа цаг үед бид нар гар нухлан гачигдаж суувал үй түмэн үр хойчистоо осолдох бөгөөд Монголынхоо түүхэнд ч осолдох болно. Өмнөд монголчуудынхаа ирээдүйн хувь заяагаа зөвхөн бид өөрсдөө чармайн тэмцэж, өөрсдөө шийдвэрлэх чухалтай билээ.
Бид Нэгдсэн үндэстний заалт дүрэм хуульд суурилан, эл угсаа үндэстэн өөрсдийнхөө төлөөлөгч чөлөөтэй сонгон, өөрсдийн удирдагчаа дэвшүүлэн өөрсдийн төр улсаа цогцлоон байгуулж, харь үндэстний дарлалаас мултарч, өөрсдийн эрх чөлөө, эрх ашгаа өөрсдөө шийдэх гэсэн улс төрийн үндэстний цогцоор мөрийн хөтөлбөр болгон, Монголынхоо түүх соёлын уламжлалаа дээдлэн залгамжилж, дэлхий нийтийн Хүний эрхийн түгээмэл тунхаглал ба Нэгдсэн үндэстний байгууллагын уугуул иргэний дүрэмд зохицуулан, эрх чөлөө ардчиллыг эдлэхээр урьдал болгож, хамтран хавсруулж, хамтаар ажиллах цагаригийг байгуулах чухалтай болоод байна.
Үүний тулд бид хоёр жилийн өмнө хилийн гадаахи Өмнөд Монголын Их Хуралдай байгуулал бэлтгэл зөвлөлийг амжилттай байгуулж, хоёр жил орчмын цагийг хэрэгсэн жинхэнэ хуралдай байгуулах бэлтгэл ажлаа урагштай өрнүүлсээр иржээ. Тэгээд өнөө жилийн 11 дүгээр сард Өмнөд Монголын Их Хуралдайг Япон улсад жинхэнээр байгуулахаар зөвшилцөн тогтсон байна. Мөн хуралдай байгуулах бэлтгэл зөвлөлийн анхны мэдэгдэлдээ дурдсан шигээр өмнөд монголчуудынхаа төлөө юу нэгийг хийх гэсэн ямар ч хувь хүн буюу өмнөд монголчуудын төлөөний ямар ч зохион байгуулалт ч гэсэн манай Өмнөд Монголын Их Хуралдайн үйл ажиллагаанд нийлэн нэгдэхийг хүсэн уриалж байна.
Өмнөд Монголын Их Хуралдайн бэлтгэл зөвлөл
2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр